100 саятан тодроход сар хүрэхгүй хугацаа үлдлээ

Ариг банкнаас хугацаатай хадгаламж эзэмшигчдийнхээ дунд зарласан “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны VIII шатны урамшууллын эзэд тодорч урамшууллаа гардан авлаа. Энэ удаад 3 сая, 1 сая, 500,000 төгрөг болон 50,000 төгрөгийн нийт 80-н харилцагч урамшууллын эзнээр тодорсон юм.

Харин одоо ердөө сар хүрэхгүй хугацааны дараа бидний хүсэн хүлээсэн 100сая төгрөгийн эзэн болон сүүлийн шатны урамшууллын эзэд тодрох гэж байна. Иймээс та 12 сарын 31-нээс өмнө амжиж Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хотод байрлах салбаруудад 50,000 төгрөгөөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон 14-16.5 хувь хүртэлх хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэх эсвэл хугацаатай хадгаламждаа орлого нэмэр зэргээр оролцох боломжтой.

Харилцагч та “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

24 цагийн туршид 7070 1001 дугаараас

100say.arigbank.mn сайтаас болон Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай!

Ариг банк